Бид уламжлалт ноолуурын үйлдвэрээс давж - эрч хүчтэй, эмэгтэйчүүдээр удирдуулсан аж ахуйн нэгж юм.
2005 онд Монгол Улсын Улаанбаатар хотод гэр бүлийн бизнес болон эхэлсэн бидний аялал нь тууштай зүтгэлээр төгс бүтээгдэхүүнрүү тэмүүлж байна
Бидний алсын хараа
Ёс зүйтэй, тогтвортой эх үүсвэртэй, өндөр чанартай ноолууран бүтээгдэхүүнээр дэлхийн жишигт нийцсэн, гоёмсог урласан ноолууран хувцас бүтээх.
Үйлдвэрлэлийн хүчин чадал
Тогтвортой байдлын үүднээс SHIMA SHEIKI болон Complett машинуудыг ашигладаг Гоёл кашмер жилд 60,000 ширхэг бүтээгдэхүүн оёх хүчин чадалтай. Бид сүлжмэл хувцас, оёдол, гоёл чимэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
Тансаг бүтээгдэхүүн
Гоёл кашмер нь дээд зэрэглэлийн 100% ноолуур, тэмээний ноос, жаккард бүтээгдэхүүнүүдийг "Үзэсгэлэнт ноолуур", "Монголд үйлдвэрлэв" гэсэн шошготойгоор нийлүүлж, хосгүй чанар, тансаг байдлаар баталгаажуулж байна.
Дэлхийн зах зээлд:
Дэлхийн чанарын стандартад нийцсэн манай бүтээгдэхүүнүүд 10 дэлгүүр, 8 борлуулагчаар дамжуулан дотоодын зах зээлд нийлүүлэгдэж байна. Бид дэлхийн 10 гаруй оронд үйл ажиллагаа явуулж байна.
Ил тод, ногоон үйлдвэрлэл:
Тогтвортой байдлыг эрхэмлэдэг Гоёл кашмер компани QR код бүхий хяналтын системийг нэвтрүүлж, эх үүсвэрээс эхлээд үйлдвэрлэл хүртэлх ил тод байдлыг хангаж, байгальд ээлтэй үйл ажиллагаанд итгэх итгэлийг бий болгож байна.
Гоёл кашмер нь 100% SFA сертификаттай ноолууран эслэгээр хувцас урладаг тогтвортой байдлын тэргүүлэгч юм. Энэхүү брэнд нь бэлчээрийг хамгаалах, малын эрүүл байдлыг хангах, ноолуурын салбарын хөгжилд хувь нэмэр оруулах зэрэгт анхаардаг үлгэр жишээ үйлдвэрлэгч юм.
"Гоёл кашмер" чанарыг эрхэмлэдэг. Бид 2017 онд Лондон дахь UKAS QA олон улсын аудитын фирмээс хүлээн зөвшөөрөгдсөн ISO 9001:2015 стандартын гэрчилгээг Монголын ноос, ноолуурын салбарт анх удаа авсан. Энэ нь бидний хийж буй бүх зүйл дээд түвшний стандартыг баримтладаг гэх нотолгоо юм
Interested in connecting with your esteemed brand. If it aligns with your preferences, kindly reach out. Excited to explore potential collaborations